|

ГОО САЙХАН: Арьсандаа хэрэглэж болохгүй таван хортой найрлага

Дэлхийн косметик үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр өсөж, эдийн засгийн хямралыг ч үл ажран хурдтай тэлж буй хамгийн том зах зээлийн нэг болжээ. Шинэ бүхнийг туршиж, сайхан харагдахыг мөрөөдсөн хүн төрөлхтний хэрэгцээ гоо зүйн шинэ соёлыг түгээж, асар том эдийн засгийг бий болгож байна. Гэвч гоо сайхан дэлхийг аварсангүй. Үсний шампунь, нүүрний тос зэрэг хуванцар савнууд хэдэн сая тонноороо далайн ёроолд булагдаж, химийн найрлагатай элдэв бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа амьтан дээр туршилт хийсэн эсвэл химийн элдэв найрлага орсон эсэхийг нь шалгаж, шошгон дээрх мэдээллийг сайтар нягтлаж дараах найрлагууд орсон бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна.

ПАРАБЕН

Парабеныг гоо сайхан, арьс арчилгаанд хямд хадгалалтын бодис болгон өргөн ашигладаг. Эдгээо нь эстрогены түвшинийг нэмэгдүүлэх, хорт хавдар үүсгэх шалтгааныг нэмэгдүүлэх, харшлын урвал зэрэг олон тооны эрүүл мэндийн асуудлыг үүсгэдэг байна.

ҮНЭР ОРУУЛАГЧ

Үнэр оруулагч бол харшлын урвал болон амтсгалын замын өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тэр тусмаа биемахбодод хуримтлагддаг янз бүрийн хиймийн бодисуудаас үүдэлтэй олон шинж тэмдэг илэрнэ.

ФТАЛЛАТАР

Энэ нь нөхөн үржихүйн асуудал, Астма, тэрч байтугай хорт хавдар ззсгэх эрсдэлтэй.

НАТРИЙН ЛАУРИЛ СУЛЬФАТ

Энэ химийэ бодис нь биед хуримтлагдаж амьсгалын замын цочрол катаракт үүсгэж, бие дахь эстрогенийг бууруулдаг.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *