|

Шри Ланкийн Ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Ранил Викремесин сонгогдлоо

Ерөнхий сайд асан Ранил Викремесингийг Шри Ланкийн Ерөнхийлөгчөөр сонголоо. Энэхүү шийдвэр нь хэдэн долоо хоногийн турш түүнийг албан тушаалаас нь огцруулахаар шаардсан эсэргүүцэгчдийн дургүйцлийг дагуулав.

Ранил Викремесинг нь Ерөнхий сайдаар зургаан удаа ажиллаж байсан юм. Түүнийг тус улсын Ерөнхийлөгч асан Готабая Ражапаксагийн гол холбоотон хэмээдэг. Эдийн засгийн хямралын улмаас шатахуун, эм, хоол хүнсний зэрэг чухал ач холбогдолтой бүтээгдэхүүний хомсдол үүссэнээр тус улсын иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд буй.

Улмаар өмнөх Ерөнхийлөгч нь эх орноосоо дүрвэж, шинэ Ерөнхийлөгчийг сонгох парламентын санал хураалтаар 134 санал авснаар Ранил Викремесинг томилогджээ.

Эх сурвалж: CNN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *