Хүчтэй салхины улмаас орон сууцны дээвэр хийсэж, айлын байшин нуржээ

Өвөрхангай аймаг, Нарийнтээл сум. Баянтээг багийн “Тээг хайрхан” гэдэг газарт хүчтэй салхи дэгдэж, байшингийн дээвэр хууларч, хашаа нуржээ.

Хүчтэй салхинд “Баянтээл ХХК”-ийн ажилчдын орон сууцны дээвэр, нэг айлын байшин, нэг засварын газар, нэг гараашийн дээвэр хууларч, найман айлын хашаа нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *