Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан цэргүүд “Сүрьеэ”-гээр өвчилжээ
Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэргүүд сүрьеэ өвчнөөр өвчилжээ.
Мэдээллээр 21 цэрэг сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн шинж тэмдэгтэй цэргүүдийг эмчилгээ хийлгүүлэхээр ар гэр рүү нь буцаасан байна.
Сүрьеэгийн халдвараар өвчилсөн цэргүүдийн ар гэр гомдолтой байгаа бөгөөд “Эрүүл саруул хүүгээ цэрэгт явуулаад, сүрьеэтэй болгоод авч байгаадаа гомдож байна. Би хүүгээ эрүүл саруул цэрэгт явуулсан. 60 хоногийн дараа хүүгээ цэргээс нь гээд догдолж байтал ийм хариу сонссондоо итгэж чадахгүй маш их шоконд орсон. Тиймээс эмч болон штабын удирдлагууд руу ярьтал “Цэргийн нууц” гээд хэлээгүй. Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдийг гэрт буцааж, албаа бүрэн хаасан гэж тэмдэглэнэ гэж хэлсэн. Хүүгээ цаашид бүрэн эдгэртэл хэн хариуцах юм бэ гэхэд хэн нь хариу өгсөнгүй. Сүрьеэгийн халдвар их хүнд. Одоогоор миний хүү 10 гаруй хоногийн антибиотик эмчилгээ хийж байна. Би хүүгээ хараад уйлсан. Харахад маш их турж эцсэн. 7 кг жин хаясан байна” хэмээн ховд.мн сайтад хандсан байна.