Зургаан настай хүүхэд гурван давхрын цонхноос зүүгдсэн байсныг аюулгүй буулгалаа
Бага насны хүүхэд орон сууцны гурван давхрын цонхноос унах гэж байсан дуудлага Нийслэлийн онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, гэртээ ганцаараа үлдсэн 6 настай хүүхэд гурван давхрын цонхны тавцангаас зүүгдсэн байдалтай байсныг аюулгүй буулгаж, хүүг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт ганцааранг нь үлдээхгүй байх, ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.