Д.Дагвадорж аваргын тэнгэрийн үнэтэй “Аса Ланд” амралтын газар
Сүүлийн үед цахим ертөнцөд “Үнэтэй кофе, хоол” зардаг нэгэн газрын хоолны цэс олны анхааралд өртөөд буй. Аяга кофег 28000 төгрөгөөр, тавга цуйванг 60000 төгрөгөөр зооглох бэл бэнчинтэй иргэд цөөн. Ялангуяа санхүүгийн хямралд орж бүсээ чангалж буй борог иргэдийн хувьд энэ үнэ тэнгэрийн санагдах нь аргагүй биз. Тэгвэл уг амралтын газар мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийнх ажээ.
Энэхүү амралт нь “Аса ланд” нэртэй бөгөөд тансаг зэрэглэлийнх тэр дундаа жуулчдад зориулсан гэдгээрээ алдартай байна. “Аса ланд” амралт нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон голын хөвөөнд сүндэрлэж Улаанбаатар хотоос 370 км-т байрладаг.
Хэдхэн жилийн өмнө уг амралтын газарт ирсэн приустэй иргэн үүднээс нь хөөгдөж байсан тухайгаа цахим ертөнцөд бичсэн. Тэгэхээр уг амралт нь приустэй борог ардад бус том жийптэй тансаг эрхмүүдийн тухалдаг газар байх нь…