Х.Мөнхбаатар: Допингийн арга хэмжээ авдаг шиг хурдан ажиллаж шинжилгээний хариугаа гаргаж бай

Монгол бөхийн түүхэнд улсын цолыг хамгийн залуудаа авч байсан цөөхөн хэдэн хүчит бөхчүүдийн нэг нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар өөрийн цахим хуудсандаа допингийн асуудлаар мэдэгдэл хийв.

Тэрбээр, “Юуны өмнө баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Допингийн эсрэг байгууллага гэж даварсан байгууллага бөхчүүдийг хэдэн үеэр нь тоглож байна. Миний хэлэх гээд байгаа зүйл бол бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг  эд нар аваад хэдэн сараар алга болчихдог. Тэгсэн атлаа хүнд арга хэмжээ авахдаа олимп, дэлхийн аваргад оролцож байгаа тамирчинд арга хэмжээ авч байгаа юм шиг авдаг. Гэхдээ шинжилгээний хариу нь түүн шиг ээ хурдан ирдэггүй. Манай бөхчүүд, дүү нар энэ шинжилгээний хариу 72 цагийн дотор ирээгүй бол хариуг хүлээж зөвшөөрөхгүй байх ёстой. Хаагуур явж буй нь мэдэгдэхгүй хэдэн сар явж ирээд баахан хүмүүсийн нэр гаргаж ирээд хүмүүс хүүхдүүдийг зовоогоод, цолыг нь хураадаг байдал олон сар үргэлжиллээ. Та бүхэн мэргэн ухаандаа тунгаана биз ээ” хэмээв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *