Соёлын Төв Өргөөний ард хогийн цэгт гал гарчээ

Нийслэлийн төв хэсэгт өнөөдөр хоёр удаа гал гарсан тухай Нийслэлийн онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “ТЭДИ” төвийн 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:53 цагт иржээ. Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х3 метрийн хэмжээтэй гар утасны сэлбэг засварын үйлчилгээ явуулдаг өрөөнд лангуу, эд зүйл шатаж байсныг унтраасан байна.Юунаас болж гал гарсныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж.

Мөн өнөөдөр Соёлын Төв Өргөөний ард хогийн цэгт хог шатсан дуудлагын дагуу аврах ангийнхан унтраажээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments