Лүн сумаас алга болсон 10 настай хүүхдийг Төв аймгаас олжээ

Цагдаагийн байгууллагад 07-р сарын 20-ний өдрийн 20:20 цагт Төв аймгийн “Лүн суманд хүүхэд алга болсон байна” гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад: Баянгол дүүрэгт оршин суух 10 настай, эрэгтэй Б нь харгалзах хүнгүйгээр нийтийн тээвэрт зорчиж, Улаанбаатар хотоос Төв аймагт зорчин явж байсныг  тус сумаас зүүн урагш 9 км-ийн зайд оршин суух айлд байхад нь олжээ.

Хүүхдийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн үед олсон. Сурагчдын амралт, эцэг эхчүүдийн амралтын үе таарч байгаа тул хүүхдийг харгалдан хүнгүйгээр оршин суугаа хаягт орхих, хамаатны айлд үлдээх, хөдөө айлд амраахаар зорчуулах зэрэг тохиолдол ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор хоорондын харилцаа холбоогоо сайжруулж, хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, зорчуулах тал дээр хяналттай байж, хүүхдийг төөрөх, ахуйн осолд өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *