АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ковид-19 тусжээ
АНУ-ын Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авсан тул Цагаан ордонд өөрийгөө тусгаарлах болжээ. Тэрбээр 79 настай тул эрсдэлт бүлэгт хамаарах ч вакцины тундаа бүрэн хамрагдаж, хоёр удаа нэмэлт тун тариулсан. Харин тэргүүн хатагтай Жилл Байден халдвар аваагүй байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер хэлснээр Байден хөнгөн шинж тэмдэгтэй байгаа, “Paxlovid” нэртэй вирусийн эсрэг эм хэрэглэж байгаа аж. Түүний шинжилгээний хариу сөрөг гартал тэрбээр өөрийгөө тусгаарлаж ажиллаж, уулзалтуудад цахимаар оролцоно гэдгийг Жан Пьер нэмж хэлжээ. Цар тахал эхэлснээс хойш АНУ-д 89.7 сая тохиолдол бүртгэгдэж, өвчний хүндрэлийн улмаас нэг сая гаруй хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ