|

Энэтхэгийн ерөнхийлөгчөөр Дроупади Мурму сонгогдлоо

Энэтхэгийн хууль тогтоогчид тус улсын 15 дахь Ерөнхийлөгчөөр Дроупади Мурмуг сонголоо. Өдгөө 64 настай Мурму нь Энэтхэгийн бага ястнаас сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Багш мэргэжилтэй Мурму энэ сарын 25-д тангараг өргөснөөр албан ёсоор тус улсыг тэргүүлэх хоёр дахь эмэгтэй болно.

Даваа гарагт эхэлсэн сонгуульд 4500 гаруй хууль санаачлагч саналаа өгсөн бөгөөд Ерөнхий сайд Нарендра Модигийн Bharatiya Janata Party (BJP) намын дэмжлэг их байсан гэж судлаачид үзэж байна.

Ерөнхий сайд Моди “Энэтхэгийн зүүн зүгийн алслагдсан хэсэгт төрсөн бага ястнаас гаралтай Энэтхэг охин манай шинэ ерөнхийлөгч боллоо” хэмээн баяр хүргэжээ.

Мурму нь Одиша мужийн Сантал ястны гэр бүлд төрсөн. Энэтхэгийн бага ястнууд нь тус улсын 1.4 тэрбум хүн амын 8 хувийг бүрдүүлдэг аж.

Эх сурвалж: CNN, AlJazeera

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *