ЧУУЛГАН: Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томиллоо
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байна.
Ингээд байнгын хорооны даргыг сонгох асуудлыг танилцуулж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохыг байнгын хороо дэмжээд байгаа юм.
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал,
- Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа,
- “Дархлаажуулалтын явцын талаар” Ерөнхий сайд мэдээлэл хийнэ