Гэрийнхээ тагтнаас үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварлаа
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 7 дугаар хороо, 12 дугаар байранд 4 дүгээр давхарын тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 13:00 цагт хүлээн авчээ.
Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:15 цагт очиход тус байранд оршин суугч, иргэн О/21 настай, эмэгтэй/ гэрийнхээ тагтнаас үсэрч, амиа хорлох гэж байсныг 5 дугаар давхрын айлын тагтнаас аврах олсоор бууж, ярилцлага хийж буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.