Монгол Улсын Хөгжлийн банк: Нээлттэй ажлын байранд урьж байна
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
- Санхүүгийн эрсдэл хариуцсан мэргэжилтэн:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны эрсдэл тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк, санхүүгийн байгууллагад санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 2-оос дээш жил ажилласан, банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг туршлага, идэвх санаачилгатай;
- Санхүү, хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
- Англи хэлний ахисан, дунд түвшний мэдлэгтэй;
- Санхүүгийн дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулж, судалгаа, шинжилгээ хийх, илтгэх тайлагнах, MS эксел программыг дундаас дээш түвшинд эзэмшсэн;
- Багаар ажиллах ур чадвартай, идэвх санаачилгатай байх шаардлагыг тус тус тавьж байна.
- Эрсдэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн:
Гүйцэтгэх чиг үүрэг: Чанаргүй зээлийг барагдуулах, эрсдэлийг бууруулах боломжит арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн судалгаа шинжилгээ хийх, бүтцийн өөрчлөлт хийж, чанаргүй зээлийг дахин санхүүжүүлэх, зээлийн эрх шилжүүлэхтэй холбоотой санал, хэлцлийн төсөл боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк, санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагч, харилцааны менежер, зээлийн судалгаа шинжилгээний чиглэлээр 2-оос дээш жил ажилласан, банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг туршлагатай;
- Төслийн санхүүжилт, зээл, тусгай активын чиглэлээр мэргэшсэн;
- Англи хэлний ахисан, дунд түвшний мэдлэгтэй;
- Санхүүгийн дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулж, судалгаа, шинжилгээ хийх, илтгэх тайлагнах, MS эксел программыг дундаас дээш түвшинд эзэмшсэн;
- Барилгын зээл, төслийн санхүүжилт болон зээлийн үйл ажиллагааны чиглэлээр туршлагатай, том төслийн зээл судлах чадвартай;
- Зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
- Багаар ажиллах ур чадвартай, идэвх санаачилгатай байх шаардлагыг тус тус тавьж байна.
- Комплайнс хариуцсан мэргэжилтэн:
Гүйцэтгэх чиг үүрэг: Комплайнсийн эрсдэлийн удирдлагын үр дүнтэй тогтолцоог бий болгох, тогтмол сайжруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, комплайнсийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бодлого, холбогдох журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөр боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк, санхүүгийн байгууллагад комплайнсийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай;
- Хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн;
- Англи, орос хэлний ахисан, дунд түвшний мэдлэгтэй;
- Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах, удирдлагыг шуурхай мэдээллээр хангах чадвартай;
- Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг бүрэн эзэмшсэн;
- Багаар ажиллах ур чадвартай, идэвх санаачилгатай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет болон CV;
- Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
- Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602