Баян-Өлгий аймагт “Наурыз”-ын баярыг тэмдэглэхийг хориглов

Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/189 дүгээр захирамжаар Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Наурыз”-ын баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглолоо.

Түүнчлэн тус баярыг тохиолдуулан нийтийг хамарсан соёл, урлагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: Баян-Өлгий аймгийн онцгой комиссын шуурхай штаб

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *