ХӨСҮТ: Ховдод 21 цэрэг сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байна

Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 цэрэг сүрьеэгийн халдвар авч, эмчилгээ хийлгэж буй тухай ар гэрийнх нь зүгээс гомдолтой байгаа тухай бид өмнө мэдээлж байв. Тэгвэл уг асуудлаар ХӨСҮТ-ээс мэдээлэл хийх үеэрээ:

“Цэргүүдийн биеийн байдал тогтвортой байгаа.Уушгины сүрьеэ голомтолж гарах магадлалтай байдаг. Тэр дундаа 15-34 насны эрэгтэйчүүдийн дунд өндөр тархсан. Монгол дэлхийн сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг. Нийт хүн амын дунд сүрьеэгийн өвчин өргөн тархсан бөгөөд 100 мянган хүн амд 700 гаруй халдвар байна гэсэн судалгаа бий” гэв.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *