|

Өмнөд Солонгосын “KFC” гаатай шоколадны дүрдэг соус гаргажээ

Өмнөд Солонгос дахь “KFC” гаатай шоколадны дүрдэг соус гаргасан байна. Энэхүү соусыг “Baemin” нэртэй хоол хүргэлтийн апликейшнтэй хамтран гаргаж байгаа аж. Энэхүү соус нь Өмнөд Солонгос даяар “KFC”-ийн салбаруудад багц хоолтой дагалдан ирэх юм. Мөн “Baemin” апликейшнээр хоол авахдаа нэмж захиалж болно.

“KFC”-ийн албан тушаалтан “Энэхүү гаатай шоколадны соус хэрэглэгчдэд цоо шинэ мэдрэмжийг өгнө гэж итгэж байна” хэмээсэн байна. “KFC”-тэй адилаар Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулдаг фирмүүд гаатай шоколадны амттай бүтээгдэхүүн гаргах нь ихэсжээ. Тухайлбал “Orion”, “Haitai Confectionary and Foods”, “Starbucks Korea” зэрэг компаниуд гаатай шоколадны бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна.

            Эх сурвалж: Korea Herald

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments