ОХУ, Украин үр тарианы хэлэлцээр байгуулжээ
Орос, Украин үр тарианы экспортыг далайгаар үргэлжлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурснаар Киев Хар тэнгисээр дамжин үр тарианы экспортоо сэргээх боломжтой болсон. Энэхүү хэлэлцээр нь Украинд дайны хөлд дарагдсан олон сая тонн үр тариаг экспортлох боломж олгох юм.
Орос түрэмгийлснээс хойших Украины үр тарианы экспортын хомсдол олон сая хүнийг өлсгөлөнгийн эрсдэлд оруулжээ. Гэсэн хэдий ч Киев Москватай шууд гэрээ байгуулахаас татгалзаж, “өдөөн хатгалга”-д “нэн даруй цэргийн хариу арга хэмжээ авна” гэж анхааруулаад байв.
Стамбулд болсон гэрээ байгуулах ёслолд хоёр тал оролцсон ч нэг ширээний ард суусангүй. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу эхлээд Москвагийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков Киевтэй ижил гэрээнд гарын үсэг зурав.
Хэлэлцээрт хүрэх гэж хоёр сарын хугацаа зарцуулсан. Тус хэлэлцээр 120 хоног үргэлжлэх бөгөөд НҮБ, Турк, Орос, Украины албаны хүмүүсээс бүрдсэн Зохицуулалт, хяналтын төвийг Стамбулд байгуулахаар төлөвлөж байна. Хэрэв гэрээний хугацаа дуусвал хоёр тал дахин тохиролцсон тохиолдолд сунгаж болно.
Эх сурвалж: BBC