|

158 хүнээс коронавирусийн халдвар илэрч, НЭГ иргэн НАС БАРЛАА

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Коронавирусийн улмаас эмчлүүлж байсан нэг хүн өчигдөр нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв.

Сүүлийн 24 цагийн байдлаар 17044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4498 боллоо. Өнөөдрийн байдлаар 3212 хүн эдгэрээд байгаа бол 1201 хүн эмчилгээнд байна.

Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай хүн нас баржээ. Талийгаач коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан. Ингээд амьсгалын болон зүрх судасны дутагдлын улмаас нас барсан талаар мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *