|

“Youtube” үр хөндөлтийн тухай ташаа мэдээлэл агуулсан бичлэгийг устгана

“Youtube” үр хөндөлтийн тухай ташаа мэдээлэл агуулсан болон олон нийтэд сурталчилсан бичлэгийг устгах ажил энэ долоо хоногийн пүрэв гарагт (2022.07.21) эхэлсэн гэж тус компаний удирдлагууд мэдэгджээ. АНУ-ын жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн байгууллага “Ultraviolet” энэхүү үйл явдлыг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад туслах хамгийн зөв шийдвэр бөгөөд бусад технологийн салбарууд ч бас үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн байна.

Тухайн компаний гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Шаунна Томас нь ” Үр хөндөлтийн тухай худал мэдээллээс урьдчилан сэргийлэх, жирэмсэн хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг найдвартай мэдээллээр хангахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” хэмээжээ.

Эх сурвалж: ВВС

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *