Гэрэл болон дууны өндөр чанартай үзүүлбэрийг Их Британийн радио телескопоор үзүүлнэ
Их Британийн Чешир дэх Жодрелл банкны урд байрлах хамгийн том радио телескопоор гэрэл болон дууны өндөр чанартай үзүүлбэрийг үзүүлэх болсон байна. Тус телескопыг 1957 онд Манчестерийн физикч Бернард Ловелл зохион бүтээсэн ба түүний нэрээр “Ловелл” хэмээн нэрлэдэг. Тухайн үедээ урьд өмнө мэдэгдэж байгаагүй өөр олон олон галактикууд дахь хар нүх болон сансрын биетүүдийг судлах ажилд Ловелл телескоп их хувь нэмэр оруулжээ. Мөн ЗХУ-ын хамгийн анхны хиймэл дагуул “Спутник 1”-ийн аялсан жимийг амжилттай тогтоож байсан аж.
Тус үзүүлбэрээр НАСА-ын Жеймс Уэбб сансрын телескопоор авсан гайхалтай зургуудыг түүний 76 метрийн диаметртэй дэлгэцэн дээр соёрхуулах юм. Астрофизикч Тереза Андерсон “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид сарны үзэсгэлэнтэй зураг, хамгийн сүүлийн үеийн нарны тухай мэдээллийг харуулна” гэж хэлсэн байна. Тэрбээр 1600-аад онд бичигдсэн William Lawes-ын “Sunrise” дуунаас санаа авч сансар огторгуйн дуу чимээг бүртгэн авчээ. Зураг болон дууг нь нэгтгэсэн бичлэгийг мөн тус үзүүлбэрээр хүмүүсийн хүртээл болгох юм.
Эх сурвалж: ВВС
Б.БУЯНДОРЖ