Японы Кюшү аралд галт уул дэлбэрч онцгой байдал зарлажээ
Японы баруун хэсэгт оршдог Кюүшү аралд ням гарагийн (2022.07.285) орой галт уул дэлбэрчээ. Дэлбэрсэн галт уул нь Кагошима хоттой ойролцоо оршдог Сакуражима аж. Японы цаг уурын албанаас мэдээлснээр Кагошима уул 20:05 минутын орчим дэлбэрч, 2.5 км хүртэл зайд галт уулын чулуу шидэгдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас тавдугаар шатны онцгой байдал зарлаж, зарим бүсэд амьдардаг иргэдийг нүүн шилжихийг зөвлөжээ.
Сакуражима нь Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг аж. Өмнө нь 2019 онд тус уул идэвхжиж 5.5 километрийн өндөр хүртэл үнс цацсан байна. Тус улсын Парламентын дэд дарга Ёошихико Исозаки хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ одоогийн байдлаар тус дэлбэрэлтийн улмаас хохирол учраагүй байгаа хэмээжээ. Тэрхүү галт уулаас 50 километрийн зайтай байрладаг Сендай атомын цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ