|

Дэлхийн банкны Макро эдийн засаг, засаглал, санхүү, ядуурал хариуцсан төлөөлөгчдйиг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхийн банкны Макро эдийн засаг, засаглал, санхүү, ядуурал хариуцсан Ази номхон далайн бүсийн захирал Хассан Заман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч санал солилцов.
Сайд А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэр дундаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал болоод нийгмийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрхэн шинэчлэх, сайжруулах талаар мэдээлэл өглөө.
Манай улсад Дэлхийн банкны Төсөв Санхүүгийн Тогтвортой Байдлыг Бэхжүүлэх төслийн хүрээнд Нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын бодлого боловсруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр техник туслалцааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү төсөл нь 2023 оны 4 сарын 30 хүртэл хэрэгжих юм.
Энэ хүрээнд Нийгмийн халамжийн олон хөтөлбөрүүдийг нэгтгэх, нийгмийн халамжийн үр өгөөжийн тэгш байдлыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийх, Нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн менежментийг сайжруулах, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран дэмжиж ажилладаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *