|

Чежүд аялахаар очоод харласан монгол иргэдийн мэдээллийг өндөр үнээр худалдаж авна

БНСУ-ын Засгийн газар зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БНСУ Чэжү, Яньяны олон улсын нисэх онгоцны буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсон.

Энэ хүрээнд Чежү аралд очсон 156 монгол жуулчнаас 23 нь хэл сураггүй алга болсон юм. Тэдгээрээс нэгийг нь арлаас гарах гэж байхад нь найзынх нь хамт баривчилсан байдаг.

Тэгвэл тухайн иргэдийн визгүй зорчих хугацаа энэ сарын 21-нд дуусгавар болсон. Ингэснээр Чэжү арлын цагаачийн албанаас хууль бус оршин сууж буй 22 эдгээр иргэнийг эрэн сурвалжлаж, баривчлах юм байна. Түүнчлэн тэднийг харсан, хаана байгааг нь мэдсэн иргэдийн мэдээллийг нууцлалын зэрэглэлтэйгээр өндөр үнээр худалдаж авахаа цагдаагийн газраас мэдээлжээ.

Тэгвэл энэ сарын эхээр БНСУ-д монгол иргэдийн зорчиж явсан автобус осолдсон юм. Улмаар автобусанд зорчиж явсан иргэд (Солонгос иргэд)-ийг түргэний автомашинаар ойролцоох эмнэлэгт хүргэсэн байдаг. Гэвч зөвхөн монгол иргэдийг эмнэлэгт хүргэлгүйгээр бичиг баримтыг нь шалгахаар цагдаагийн газар руу авч явсан аж. Үүний шалтгаан нь Чежү аралд аялахаар очоод сураггүй алга болсон дээрх монгол иргэдтэй холбоотой аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *