Аймгийн заан Л.Батсайхан түрүүлж “аймгийн арслан” цол хүртлээ
Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойд зориулсан аймгийн цол, чимэг олгох хүчит 128 бөхийн барилдаан боллоо.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн заан Л.Батсайхан түрүүлж “аймгийн арслан” цол хүртлээ. Өмнөговь аймгийн харьяат аймгийн заан Б.Баянсүх үзүүрлэж, аймгийн заан цолоо баталлаа. Сумын заан Г.Соджамц, сумын заан Х.Дашзэвэг нар шөвгөрч аймгийн начин цол хүртлээ.