Хөгжлийн банкны асуудлаар 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ
Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ дотор УИХ-ын нэр бүхий 4 гишүүнийг шалгаж байгаа.
“Хөгжлийн банкны” гэх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2 их наяд 383 тэрбум 7 сая 436 мянга 94 төгрөгөөр тооцогдож байна.
АТГ-аас явуулж байгаа мөрдөн байцаалтын явцад Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494 тэрбум 771 сая 320 мянга 450 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Энэ бол 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх тоон мэдээлэл юм. 494 тэрбум гэдэг бол зөвхөн мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлөгдөж байгаа дүн. Тэгэхээр энэ хэмжээгээр төрийн зөрчигдсөн эрх сэргээгдээд байна гэсэн үг. Цаашид энэ тоо улам нэмэгдэж, өөрчлөгдөх магадлалтай.