ӨВӨРХАНГАЙ: Цэргийн ёслолын жагсаал хийлээ
Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болж байна.
Түүхт ойгоор Арвайхээр цэргийн хүрээнийхэн оройн тооллого зохион байгуулж, наадмын төв талбайд цэргийн ёслолын жагсаалаар алхлаа. Цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах зургаан байгууллагын 600 гаруй алба хаагч оролцсон юм. Жагсаалыг Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Д.Сүхбат командлан алхлаа.
Нэгдсэн оройн тооллогын ёслолын ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ц.Гандорж болон бригадын генерал Т.Лодойдамба нар оролцжээ.