АНУ-д террорист халдлагын улмаас 8 хүн амиа алдлаа

АНУ-ын Жоржиа муж, Атлантагийн бүсэд олон нйтийн дунд зэвсэгт халдлага гарч 8 хүн амиа алдсан тухай АНУ-ын мэдээллийн агентлагууд мэдээлж эхэллээ. Энэ харамсалтай үйл явдал 2021.03.16-нд болсон бөгөөд энэ үеэр амиа алдсан хүмүүсийн 6 нь ази гаралтай байсан нь олны анхаарлыг татаж байна. 

Уг гэмт хэргийг 21 настай, цагаан арьстан эрэгтэй үйлдсэн бөгөөд хэргийн газраасаа 3 цаг орчмын зайд нутгийн цагдаа нарт  баригджээ. Энэ явдлыг түүний сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж, арьс өнгөний үзлээс холдуулж байгаа нь Америк даяар ард иргэдийн дургүйцлыг хүргэж, алдартнууд өөрсдийн цахим хаягуудаараа эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. 

Энэ хэргийн дараа олон нийтийн сүлжээнд  #stopasianhate буюу Азиудыг “Үзэн Ядахаа Зогсоо” гэсэн хаштаг 40 гаруй сая удаа нийтлэгдээд байна.

Өнгөрөгч жилээс эхлэн Хятадын Ухань хотоос тархсан Ковид-19 цар тахалтай  холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрт Ази гаралтай хүмүүс гадуурхагдан, бие махбод, сэтгэл санааны хохирол амсах нь улам ихэсч байна. Ялангуяа АНУ-д иймэрхүү хэрэг зөрчил хэрээс хэтэрч, өнгөт арьстан болон ази гаралтай оршин суугч нар айдас түгшүүртэй амьдардаг болоод нэлээд хугацаа өнгөрсөн юм. 

Эх Сурвалж: www.npr.org

П.Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *