|

Шатар тоглодог робот долоон настай хүүгийн хурууг хугалжээ

Москва хотод өнгөрсөн долоо хоногт болсон шатрын тэмцээнд робот оролцуулсан бөгөөд тухайн робот долоон настай хүүгийн хурууг хугалж гэмтээжээ

Москвагийн шатрын холбооны тэргүүн Сергей Лазарев Итар Тасс агентлагийн сэтгүүлчид “Харамсмаар явдал боллоо. Энэ роботыг удаан хугацаагаар тоглуулж байна. Өмнө нь ийм үйл явдал болж байгаагүй” гэжээ.

Энэ үйл явдлыг харуулсан бичлэг цахим орчинд тархсан байна. Робот хүүгийн бэрсийг идсэний дараа хүү нүүдэл хийх гэтэл хурууг нь гэмтээжээ. Хүүд дөрвөн хүн тусалж, хурууг нь роботоос салгасан бөгөөд боолттой гартай үргэлжлүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *