Голын эрэгт сууж байсан охид руу нохой дайрснаас ус руу унаж, нэг нь энджээ
Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр болох “Био”-гийн гүүрний зүүн талд Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг ОБЕГ долоодугаар сарын 25-ны 11:02 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км зам туулан 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар Туул голын эрэгт сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн 18 настай эмэгтэй Н-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд олжээ.
Харин 4 настай, охин Х-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.