|

Японд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ

Япон улс даваа гарагт (2022.07.25) сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэж авснаа мэдэгдсэн байна. Мөн тус өдөр ДЭМБ сармагчны цэцэг өвчинтэй холбогдуулан онцгой байдал зарласан билээ. Японд бүртгэгдсэн тохиолдол нь зургаадугаар сард Европ руу аялсан 30-аад насны эрэгтэй байсан аж.

Тус улсын Эрүүл мэндийн яамны ажилтан мэдээлснээр тэрбээр зургаадугаар сарын дундуур Япон руу иргэж ирэхээсээ өмнө сармагчны цэцгээр өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болжээ. Хавьтал болсон эрэгтэй долдугаар сарын 15-ны өдрөөс бие сульдах шинж тэмдэг илэрсэн байна. Тэрбээр даваа гарагт (2022.07.25) Токио хотод ирж эмчид үзүүлснээр сармагчны цэцгийн халдвар авсан гэдэг нь тогтоогдсон юм.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *