|

Нидерланд сармагчны цэцгийн эсрэг дархлаажуулж эхэлжээ

Нидерландад сармагчны цэцгийн эсрэг дархлаажуулалтыг эрсдэлт бүлгийн иргэдэд хийж эхэлсэн гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт (2022.07.25) мэдэгдсэн байна. Тус улсын Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үндэсний хүрээлэн (RIVM) мэдээлснээр Амстердам хотын эрүүл мэндийн алба, Гааг хотын эрүүл мэндийн алба сармагчны цэцгийн эсрэг вакцинжуулж эхэлсэн аж.

“RIVM” мэдэгдэл хийхдээ “Хэрвээ танд Хотын эрүүл мэндийн алба эсвэл ХДХВ-ын халдварын эмчилгээний төвөөс урилга ирсэн бол вакцинжуулалтад хамрагдах боломжтой” гэсэн байна. Дархлаажуулалтын эхний өдөр Амстердамын төв 50 хүнийг вакцинжуулж, үүний дараа өдөр болгон 100 хүн дархлаажуулах аж. Нидерланд улс 32 мянга гаруй иргэнд урилга явуулсны ихэнх нь ижил хүйсийн харилцаатай эсвэл трансжендер хүмүүс байжээ.

Эх сурвалж: Anadolu Agency

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *