“НИППОН ТРЭЙВЭЛ” ХХК-ийн Конобү Абэ тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард Япон Улсад албан айлчлал хийх үеэрээ 117 жилийн түүхтэй “Ниппон Трэйвэл” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны аялал жуулчлалын салбарт шинэ гарц, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, Япон жуулчдад зориулсан аялал жуулчлалын төвлөрсөн шинэ маршрут, стандарт гаргах зэрэг асуудлаар санал солилцон хамтран ажиллахаар болсон билээ.
Энэхүү уулзалтын үр дүнд өнөөдөр тус компанийн бие төлөөлөл Монгол Улсад айлчилж байна. “Ниппон Трэйвэл” ХХК-ийн Конобү Абэ тэргүүтэй төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр хүлээн авч уулзлаа.