Техас мужийн их сургууль Хэрри Стайлсын талаар сонголтын хичээл зааж эхэлнэ
Техас мужийн их сургуульд суралцдаг Хэрри Стайлсын шүтэн бишрэгч оюутнууд тун удахгүй түүний талаар хичээл сонгож судлах боломж үүсэх аж. Сан Маркос хотод байрладаг тус их сургууль 2023 оны хавраас эхлэн Хэрригийн талаар хичээл зааж эхлэх болсон байна. Тус сонголтын хичээлийг цахим түүх судлаач профессор Луи Дин Валенсиа заах аж.
Тус хичээлийг судлахыг хүссэн оюутнууд “Хэрри Стайлс болон түүнийг дагагчид: Интернет, Европын поп од” нэртэй хичээлийг сонгох юм. Валенсиа өөрийн твиттер хуудас дээр “Бүх зүйл албан ёсны боллоо, Би Харри Стайлсын талаар их сургуульд хичээл заасан анхны хүн болно” хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: Fox News
Б.БУЯНДОРЖ