|

“Бөөр худалдаж авна” гэх зар “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй

Цахим орчинд “Бөөр худалдаж авна” гэх утга бүхий зар мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил хийжээ. Зар дээр бичигдсэн мэдээллийн дагуу IP хаягийг шалгахад Нигер улсаас хандалт хийж байгаа нь тогтоогдсон байна. Уг хэргийг “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэргийг таних анхан шатны мэдээллийг “Тухайн сэтгэгдэл нь монгол хэлний үг, өгүүлбэр зүйн дүрмийн алдаатай байх ба “Google-Translate” орчуулгын программ ашиглан бичсэн хэлбэртэй байдаг аж. Уг цахим луйврыг хийхдээ олон нийтийн хандалт бүхий лайв, мэдээ мэдээллийн доор сэтгэгдэл хэсэгт бичсэн байх бөгөөд олон гишүүнтэй цахим бүлгэмүүдэд нийтэлж байжээ.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй луйврын шинжтэй, хууль бус зар мэдээлэлд итгэж түгээхгүй байх, дээрх хаягийн дагуу нэвтрэлт хийхгүй байхад анхаарна уу.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *