ТАНИЛЦ: Хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах боломжтой газрын хаяг байршил

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд жилдээ хөнгөлөлттэй амралт, сувилалд үйлчлүүлэх эрхтэй. Энэ жил ЭМДЕГ-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалтыг хүргэж байна.

Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болжээ.

Хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой юм.

Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийдэг байна.

Иргэн даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан байгууллагаас тусламж, үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой аж.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *