Хөрөнгөтэй аавын цуутай хүү Б.Ганхөлөг хар тамхины хэргээр мэдүүлэг өгөхөөр болжээ
Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор ордог “АПУ”-гийн гэх тодотголтой, Б.Ганхөлөгийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас дуудан мэдүүлэг авахаар болжээ.
Тодруулбал, мансууруулах төрлийн бодис худалдаалдаг “М” гэх эмэгтэй ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө Б.Ганхөлөгийг өөрөөс нь мансууруулах төрлийн бодис худалдан авдаг хэмээн мэдүүлсэн байна. Б.Ганхөлөг өөрийн өмгөөлөгчийн хамт мэдүүлэн өгөхөө мэдэгдээд байгаа аж.