Чех Улсад болсон өсвөрийн хийлчдийн тэмцээнд Монгол Улс анх удаа тэргүүн байр эзэллээ
Чехийн алдарт хийлч Ярослав Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын 64 дэх уралдаанд Монгол Улсаас 5 сурагч оролцсоноос 3 нь байр эзэлж, 2 сурагч шагналт буюу 4 дүгээр байранд орсон бахархам амжилт гаргажээ. Мөн энэ жил анх удаагаа хийлийн төрөлд Монгол Улсаас оролцсон сурагч тэргүүн байр эзэлсэн юм.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар өсвөрийн хийлчдийг дэмжиж, урамшуулах асуудлыг танилцуулж, батлууллаа.