Ургац хураахад оюутнуудыг дайчилж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Тэрбээр, “Ургацын урьдчилсан баланс наймдугаар сарын 20 гэхэд гарна. Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцох талаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ жил ургац хураахад 10-15 мянган оюутныг ажиллуулна” гэв.