Нийслэлийн Ардчилсан Намын даргаар Э.Бат-Үүл сонгогдлоо

Аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга болон Үндэсний Бодлогын Хорооны Гишүүний сонгууль өчигдөр буюу 3 дугаар сарын 17-ны өдөр тохиож нийт 56895 хүн цахимаар саналаа өглөө.

Сонгуулийн дүнг өнөөдөр 12.00 цагт ҮБХ-ны хуралдаанаар танилцуулсан бөгөөд Нийслэлийн Ардчилсан Намын даргаар Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл сонгогдсон байна. Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн Ардчилсхан намын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүрэгт Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус томилогджээ.

Харин Ардчилсан Намын Даргын сонгууль 4 дүгээр сарын 25-нд цахимаар явагдах бөгөөд  нэр дэвшигчдийг маргаашнаас бүртгэж эхлэх юм.

Эх Сурвалж:ҮБХ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *