ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан, бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Малчид, иргэд, аялагч, тээвэрчдийг болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод- Монголын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Мөн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.

Тэрэл орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *