ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

2022.07.28 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 05.23-20.34
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments