Их Британийн “McDonald’s” сүүлийн 14 жилд анх удаа бургерын үнэ нэмэх болжээ
Их Британийн “McDonald’s” бизнес эрхлэх өртөг нэмэгдсэн тул сүүлийн 14 жилийн түүхэндээ анхны удаа бургерын үнэ нэмэх болсон байна. Тэдний мэдэгдсэнээр хэд хэдэн бүтээгдэхүүний үнийг 10-аас 20 пенс (100 пенс 1 фунттэй тэнцэнэ) нэмэх аж. Харин чизбургерын үнийг 99 пенсээс 1.19 фунт стерлинг болгон нэмнэ.
Их Британид түлш, түүхий бүтээгдэхүүн гэх мэт зүйлсийн үнэ сүүлийн 40 жилд байгаагүйгээр хурдан нэмэгдэж эхэлсэн. “McDonald’s”-ийн Их Британи болон Ирланд дахь салбаруудыг хариуцсан гүйцэтгэх захирал Алистер Макроу “Ямар ч зүйлийн үнэ нэмэгдэх нь сайн мэдээ биш гэдгийг бид ойлгож байгаа. Бид үнэ нэмэхээ чадлынхаа хэрээр хойшлуулж ирсэн” хэмээн хэрэглэгчдэдээ имэйл бичсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ