Л.Халтар: Дарханы зам хагарч, зарим хэсэг нь урссанд чанарын асуудал хамаагүй
Хэд хоногийн өмнө орсон хүчтэй аадар бороонд эвдрэл, гэмтэл үүсэж салж урссан Дарханы замын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “NTV” телевизэд тайлбар өгсөн байна.
Тэрбээр ,“Хүчтэй аадар борооны улмаас 3-61 гарамын наад хэсэгт 40 орчим метр газарт зам урссан. Дөрвөн урсгалтай замын голын 6 тонн жинтэй бордюр унаж, замаа сэтэлсэн. Үүнд замын чанарын асуудал хамаагүй. Харин ч замаа даваад үер урссан ч үндсэн далан бүтнээрээ дажгүй байсан. Би газар дээр нь очиж ажилласан. Олон улсын зам учраас даатгалтай. Даатгалаар замыг нөхөн сэргээнэ” хэмээн тайлбар өгчээ.
Энэ ямар халтар эд вэ.Завханы өрөмнөөс ч нимгэн зам тавьж мөнгииг нь идчээд чанар хамаагүй байхдаа яанаа.30см зузаан тавих ёстой замыг 5хан см -ээр тавиад 25см-иин мангииг нь цусалчаад чанарт биш гэж юу яриад байнаа.Халтар ухна чинь