СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаалгын машины хатаагчинд ороод гацсан хүүг гаргажээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машин дотор ороод гарч чадахгүй гацсан гэх дуудлага долоодугаар сарын 27-ны 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км зам туулан 12:05 цагт очиход, гурван настай хүү хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй болсон байсныг 10 минут ажиллан гаргасан байна.