Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч байна

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид холбогдох хууль, журам, стандарттай танилцаж, энэ төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргах боломжтой юм байна.

“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 2022 оны 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоол батлагдсан. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *