Жэжү аралд очоод сураггүй болсон 23 иргэний 5 нь визийн хугацаандаа Монголдоо иржээ

БНСУ-ын Жэжү арал руу эрүүл мэндийн аялал жуулчлалын шугамаар зорчсон Монгол Улсын 150 иргэний 23 нь буудалласан газартаа ирэхгүй сураггүй алга болсон тухай мэдээлэл зургаадугаар сарын сүүлчээр цацагдсан.

Тухайн үед ГХЯ-наас “Эдгээр иргэд зургаадугаар сарын 22-нд БНСУ-д очсон. Визийн хугацаа долоодугаар сарын 21-нд дуусна. Долоодугаар сарын 9, 14-нд Монгол руу нислэг байгаа учир хугацаандаа багтаж ирэх боломжтой” хэмээн мэдэгдсэн билээ.

Манай иргэдийн визийн хугацаа дуусаад долоо хонож буй долоодугаар сарын 28-ны өдөр иргэд эх орондоо ирсэн эсэхийг ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Ж.Алтантуяагаас тодруулахад, 23 иргэний тав нь визийн хугацаандаа Монголд ирсэн. Харин 18 иргэн сураггүй алга болж, монголчуудын ярьдгаар “харласан”.

Визийн хугацаа хэтэрсэн хууль бусаар амьдарч буй буй иргэдийн асуудлыг БНСУ-д Хууль зүйн яам болон Цагаачлалын алба нь хариуцдаг. БНСУ-ын талаас ГХЯ-нд өнөөдрийн байдлаар манай улсын иргэд визийн хугацаа хэтрүүлсэн асуудлаар албан ёсоор хандаагүй байна” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments