СХД-ийн хүүхдүүдийн 92 хувь нь цэцэрлэгт хамрагдана
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдарч байна. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин энэ зуны туршид зохион байгуулалт хийж ажиллан
- Хувийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт 1709
- Түрээсийн цэцэрлэгт 420
- Худалдан авах цэцэрлэгт 600
- Цомцог гэр төслийн хүрээнд 600
- Монгол гэр цэцэрлэгт 300
- Бүлэг нэмэх байдлаар 40 хүүхдийг нэмж авахаар болжээ.
Ингэснээр одоогийн байдлаар нийт хүүхдийнхээ 92 хувийг цэцэрлэгт хамруулахаар тооцоолол хийгээд байна. 2441 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэж байна. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн тухайд ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байна. Тус дүүргийн 7, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ.