“Тусгаар тогтнол” хөдөлгөөнөөс бага насны хүүхдэд вакцин хийхийг эсэргүүцэв
“Тусгаар тогтнол” хөдөлгөөнөөс коронавирусний эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийхийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал, “Товлолын вакцин бол олон жил туршигдсан ДЭМБ-аас дэмжигдсэн вакцин байдаг. Үүнийг коронавирусний эсрэг вакцинтай харьцуулж байгаа нь алдаа юм. Өнгөрсөн 3,5 жилийн хугацаанд 938 мянган хүн өвдөж, 2100 хүн нас барсан. Бид хүн амынхаа 1/3 өвдсөн гээд дэлхийд зарлаад байхаар Монгол Улсыг өвчний голомт гэж дэлхий нийтээр үзэж байна. Манайх Хятад улсыг дуурайж, албадан вакцинд хамруулж байна. Ураг тээж байсан хүүхэд минь амьгүй болсон. Өнөөдөр төрөх том эмнэлэгт очиход амьгүй ураг маш их газар авч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Иймд хүүхдийн вакциныг зогсоох ёстой” хэмээв.