АНУ инфляцтай тэмцэхээр хадгаламж, зээлийн хүүг дахин өсгөлөө
АНУ-ын Холбооны нөөцийн банк инфляцтай тэмцэхээр лхагва гарагт (2022.07.27) хадгаламж, зээлийн хүүг 2.25%-2.5% болгож нэмэгдүүлсэн байна. Тус улсын инфляц сүүлийн 40 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Үүний улмаас Холбооны нөөцийн хоёр сар дараалж хүүг нэмлээ.
Мэргэжилтнүүд 2022 оны хоёр дахь хагаст АНУ хадгаламж, зээлийн хүүг нэмнэ хэмээн таамаглаж байгаа аж. Холбооны нөөцийн банк ирэх есдүгээр сард дахин хуралдах төлөвтэй байна. Хадгаламж зээлийн хүүг нэмэх шийдвэр гаргасны дараа Холбооны нөөцийн банкны захирал Жей Пауэлл есдүгээр сарын хурлаар үүнтэй ижил их хэмжээгээр хүүг нэмэх шаардлага гарж магадгүй хэмээжээ. Хэрвээ эдийн засгийн тоо баримтууд муудвал үүнээс их хэмжээгээр хүүг нэмэхээс татгалзахгүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Financial Times
Б.БУЯНДОРЖ